Үндсэн агуулга руу шилжих
SERUUN

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны аравдугаар сарын 28

1. Ерөнхий

Сэрүүн Цацат ХХК («бид») нь seruuntsatsat.com вэбсайт болон гар утасны аппыг ашиглагчдын хувийн мэдээллийг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлэн хамгаална.

2. Бидний цуглуулдаг мэдээлэл

Захиалга, холбоо барих форм болон бүртгэлээр: нэр, байгууллага, утас, имэйл, WeChat/WhatsApp/Facebook хаяг, төслийн тайлбар, хавсаргасан файл.

Техникийн мэдээлэл: IP хаяг, браузерын төрөл, хэлний сонголт, cookie (хэл, валют, нэвтрэлтийн төлөв).

3. Ашиглах зорилго

Таны захиалгыг хүлээн авах, үнийн санал гаргах, гэрээ байгуулах, төслийн явцыг мэдэгдэх, нэхэмжлэх ба төлбөр боловсруулах, үйлчилгээгээ сайжруулах. Бид таны мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд худалдахгүй.

4. Гуравдагч этгээд

Төлбөр боловсруулахад QPay, имэйл илгээхэд SMTP үйлчилгээ үзүүлэгч, push мэдэгдэлд Expo үйлчилгээг ашиглана. Тэдэнд зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг дамжуулна.

5. Хадгалах хугацаа ба хамгаалалт

Мэдээллийг төсөл дууссанаас хойш нягтлан бодох бүртгэлийн хуульд заасан хугацаанд хадгална. Нууц үгийг шифрлэн хадгалж, серверт SSL, нөөц хуулбар, эрхийн хяналт ашиглана.

6. Таны эрх

Та өөрийн мэдээллийг харах, засах, устгуулах, боловсруулахыг эсэргүүцэх эрхтэй. Хүсэлтээ hello@seruuntsatsat.com хаягаар илгээнэ үү.

7. Өөрчлөлт

Энэ бодлогыг шинэчлэх тохиолдолд энэ хуудсанд нийтэлж, огноог шинэчилнэ.